Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг ирэх долдугаар сарын 3-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.