Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Д.Кёкүшюзанбатбаяр  ТЕГ-ийн дарга асан Ц.Хурцтай уулзжээ

Д.Кёкүшюзанбатбаяр  ТЕГ-ийн дарга асан Ц.Хурцтай уулзжээ

Удаа дараалан төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэж гадаадын иргэний 32 тэрбум орчим төгрөгийг  залилан, бусдад авлига өгөх,  хууль бусаар газар эзэмших, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн ч өнөөдөр болтол ял зэм хүртээгүй гадуур сэлгүүцэж яваа Д.Кёкүшюзанбатбаярын хэргүүд прокуророор хянагдаж дуусаад шүүх рүү шилжиж байгаа гэнэ.

Ийм цаг үед өнөөдөр /06.13/  Д.Кёкүшюзанбатбаяр  АН-ын ҮБХ-ны гишүүн, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай Шангриллад зоог барьж, зурга аавахуулж буй талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

Магадгүй Д.Кёкүшюзанбатбаяр нь Б.Хурцтай уулзаж байгаа нь эрүүгийн гэмт хэргээ хууль шүүхийнхэнээр аргалуулах, үгүй ядаж  шүүх хурлаа хойшлуулах, ялаас гэм зэмгүй мултрах арга  асууж, зам заалгаж байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Дашрамд сануулахад Д.Кёкүшюзанбатбаяр нь хятад улсын иргэнээс 32 тэрбум төгрөгийг залиллахдаа  тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд М.Энхболд, С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг, төрийн тамга тэмдгийг хуурамчаар зурж, үйлдсэн байдаг. Хэрэв жирийн иргэн ийм үйлдэл гаргасан бол Эрүүгийн хуульд заасан залилангийн зүйлчлэл дээр нэмж  төрийн эсрэг гэмт үйлдсэн хэргээр яллагдаж, олон жилээр шийтгүүлэн шорон гянданд хоригдох байсан биз.

Харин өөрөө улс төрч байсан, улс төрчидтэй хамааралтай, тэдэнтэй найз нөхөд болсон  Д.Кёкүшюзанбатбаяр  шиг хүмүүст хууль тэр бүр шударга үйлчилдэггүй болотой.

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)