Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо энэ сарыг дуусахаас өмнө авахгүй бол улсын орлого болгоно

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо энэ сарыг дуусахаас өмнө авахгүй бол улсын орлого болгоно

Давхардсан тоогоор 41 000  иргэний 2022 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна. Үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг санууллаа. Түүнчлэн ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас “Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах шаардлагатай аж. Харин буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах боломжтой.

Энэ сар дуусахаас өмнө мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өнгөрсөн оны НӨАТ-ын  урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхаарууллаа.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)