Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулна

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани,  сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал,  сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернет хүргэх зорилготой. Монгол Улсын интернетийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.

Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)