Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Хүн амын 1.3 сая нь 17 хүртэлх насны хүүхэд байна

Хүн амын 1.3 сая нь 17 хүртэлх насны хүүхэд байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн талаарх статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй байна.

2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11,818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд бий.

Мөн 2022-2023 оны хичээлийн жилд нэг сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)