Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

УИХ-ын 126 гишүүнтэй болох ҮХӨ-ийг баталлаа

УИХ-ын 126 гишүүнтэй болох ҮХӨ-ийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцсоноос 62 нь дэмжиж, 91.2 хувийн саналаар ҮХӨ-ийн төслийг баталлаа.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоотой байхаар суулгаж, УИХ-ын гишүүний тоог 126 байхаар эцэслэн баталж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт:

1-р зүйл: Монгол Улсын Үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй.

  1. УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж өөрчиллөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)