Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Д.Амарбаясгалан: Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрч, Азидаа тэргүүллээ

Д.Амарбаясгалан: Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрч, Азидаа тэргүүллээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай асуудал хэлэлцэгдэн, шийдэгдэж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьд хүрч, уналтад орж байсан. Засгийн газа эдийн засгийн талаа оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 2022 онд +4.8 хувь болж эдийн засаг өссөн. Өмнөх оныхоос 10 орчим хувийн өсөлт үзүүлсэн.

2022 оны намар Монгол Улсын эдийн засаг хүндхэн болж, гадаад, дотоодод өрийн дарамт бодитоор тулгарсан. Ийм үед Засгийн газраас валютын орлого нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэл барииталж ажилласан. Үр дүнд 2022 оны 4-р улиралд эдийн засаг сэргэж, өрийн дарамтаас гарах бодит боломж бүрдсэн.

2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн. Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 увьд хүрсэн. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт гэсэн дүн гарлаа.  

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)