ШЕЗ: Ц.Хуланг Хөгжлийн банкны хэрэг шийдвэрлэгдтэл цагдан хорино
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим хэргийн талаар мэдээлэл өгөв.
-Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
Уг хэрэг нь нууцын хэрэг болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ц.Хулан цагдан хоригдсон хэвээр байна. Хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл цагдан хорино. Шүүгч нь Хөгжлийн банкны гэх хэргийг шүүж байгаа учир хойшлоод байгаа юм. Хөгжлийн банкны хэрэг дуустал хойшилно гэсэн үг.
Sanuulga.mn