Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Н.Учрал: Гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө ил байх боломжтой бүх мэдээллийг ил болгоно

Н.Учрал: Гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө ил байх боломжтой бүх мэдээллийг ил болгоно

Засгийн газрын авлигатай тэмцэх Шилэн ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал 6 тусгай сан болон 9 дүүргийн үе үеийн Засаг дарга нарын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон газрын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэл ил болгосон 6 санд:  

1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан

3. Төсвийн тогтворжуулалтын сан

4. Эрүүл мэндийг дэмжих сан

5. Эрүүл мэндийн даатгалын сан

6. Ирээдүйн өв сан

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь алслагдсан сум багуудад харилцаа холбооны сүлжээ оруулах, дэд бүтэц сайжруулах үүрэгтэй. Энэ хүрээнд алслагдсан 1639 баг байдгаас 1226 багт 3G, 4G үйлчилгээг хүргэсэн байна. Энэ сан улсын төсвөөс санхүүждэггүй, нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын татварын дараах 3 хувиар санхүүжиж ажилладаг. Цаашдаа харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна.

-Эрүүл мэндийн даатгалын сан 2022 оны сүүлээр 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. 3092 байгууллага хэдэн онд хэдэн төгрөгийн санхүүжилт авснаа жагсаалтаар нь байршуулсан. Үүнд эмнэлгүүд, эмийн сангууд хамрагдаж байна. Тус сангийн мөнгөн хөрөнгө 2018-2022 оны хооронд 11 банкинд байршуулсан. 23.19 хувь нь Төрийн сан, 14.89 хувь нь Төрийн банк, 14.51 хувь нь Хаан банк, 11.9 хувь нь Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан байна. 68.42 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцах буюу 0-18 насны хүүхэд, тэтгэвэр авдаг иргэд, хүүхдээ асарч байгаа иргэд эзэлж байна. 23.8 хувь нь ажил олгогчоос хариуцан төлөх иргэд, 7079 хувь нь өөрөө төлдөг иргэд байна.

-Ирээдүйн өв сангийн орлого 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.6 их наядын хуримталтай байна. 2022 онд 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулсан.

-Төсвийн тогтворжуулалтын сан 2022 оны жилийн эцсийн байдлаар 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Төсвийн алдагдлыг нөхөн зорилгоор 2014, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийж, төсвийг тогтворжуулсан.

Засгийн газрын тусгай сангуудаас хуулиар нээх боломжтой Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан үлдэж байгаа. Гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө ил байх боломжтой бүх мэдээллийг ил болгоно” гэлээ.

Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн Засаг даргын захирамжаар олгосон газар олголтын мэдээллийг ил болгожээ. 310503 газар олголтын мэдээллийг ил болгожээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)