Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын ил тод байдлыг нэмэгдүүлнэ

Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын ил тод байдлыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн өмчит компаниудын сэргэлт сэдвийн дор Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер техникийн 400 гаруй ажилтны чуулган эхэллээ.

Өнгөрсөн оноос эхлэн Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ.

Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг бусад төрийн өмчит компаниудад бий болгох чиглэлээр Засгийн газраас ажиллаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байж, шаардлагагүй ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж эхэлсэн талаар дурдлаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг харгалзан үзэх шаардлагатай болсон талаар онцлов. Тухайлбал,

 “Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндөр дүнгээр үнэлэгдэж ирсэн” хэмээн онцоллоо. Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдэл нь 81 хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг.

Нэгдлийн компаниуд “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ хэрэгжүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)