Сүхбаатарын талбай дээр 17.00 цаг хүртэл хууль зүйн туслалцааг үнэгүй үзүүлнэ
Сүхбаатарын талбай дээр "Өмгөөлөгч-Танд тусалъя 2023" өдөрлөг болж байна.
Тус арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Өмгөөлөгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийг сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Үйлчилгээ авч буй иргэд ихэвчлэн залилуулсан, гэр бүл цуцлуулах талаар зөвлөгөө мэдээлэл авч байгаа гэнэ.