Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ч.Хүрэлбаатар: Эрдэнэбүрэн УЦС-ын ажлыг энэ ондоо эхлүүлнэ

Ч.Хүрэлбаатар: Эрдэнэбүрэн УЦС-ын ажлыг энэ ондоо эхлүүлнэ

ЗГ-ын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

  • Монгол Улсын эдийн засаг 7.9 хувиар өслөө. Нүүрс олборлолт нэмэгдсэнээр гадна Оюу толгой ХК төлөвлөснөөсөө 43 хувиар илүү зэсийн үйлдвэрлэл хийсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд таатай нөхцөл бүрдүүлэв.

  • Монгол Улсын валютын нөөц 3.8 тэрбум доллар боллоо. Валютын нөөц тогтвортой өсөж байгаа нь валютын зах зээл тогтвортой байгааг харуулж байна.

  • Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн автозам, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр чиглэлийн автозам, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл, Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал, Чойбалсан ДЦС-ын өргөтгөл, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Эрдэнэс Тавантолгойн усан хангамжийн систем, Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэх, ачих терминал, хотын тээврийн шинэчлэл зэрэг төслүүд 2023 ондоо багтаж дуусгана.

  • Эрдэнэбүрэн УЦС-ын ажлыг энэ ондоо эхлүүлнэ.

  • Хоёр удаагийн тендер нь амжилтгүй болсон Тавантолгой ДЦС-ын олон улсын тендер зарлах үүргийг Эрчим хүчний сайдад үүрэгдэв.

  • ТЭЦ-3-ийн өргөтгөлийн гэрээ хэлцэл, явагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)