С.Бямбацогт: Орон нутгийн 9 чиглэлд долдугаар сарын 1-нээс нислэг үйлдэж эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас хэд хэдэн шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Баян-Өлгий, Ховд, Улаангом, Улиастай, Говь- Алтай, Мөрөн, Баянхонгор, Даланзадгад, Чойбалсан зэрэг орон нутгийн 9 чиглэлд энэ долдугаар сарын 01-нээс агаарын нислэг үйлдэхийг Засгийн газраас ЗТХЯ-нд даалгасан тухай мэдээллээ. Долоо хоногт 1-3 удаа нисэхээр тооцож байгаа юм байна.
Sanuulga.mn