Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ.

Уг парк ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно.



Түүнчлэн Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм.

“Дэлхийн банкнаас санхүүжүүлэх” Эмээлтийн эко парк байгуулах төслийг УИХ соёрхсоноор бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн 1-р орлогч Ж.Сандагсүрэн ажиллана.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)