Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар,
- “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.