Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Дуут аяга, ятга, салхин хонхоор стресс тайлах "Бүх хүртэхүй" эвент болно

Дуут аяга, ятга, салхин хонхоор стресс тайлах "Бүх хүртэхүй" эвент болно

Урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалыг үзэгчдэд өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлэх 360′ медиа арт бүтээлтэй хослуулсан “Бүх хүртэхүйд” арга хэмжээг тавдугаар сарын 27-ны өдөр "White Rock Center"-т зохион байгуулах гэж байна.

Хөгжимт бясалгалыг дуут аяга, хэл хуур, вибрафон, гонг, калимба, салхин хонх, цохивор хөгжим, хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан хөгжимчдийн хамт саунд терапиcт Б.Тэлмүүн нь удирдан явуулна.

Дуу аялгуугаар бясалгана гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл , бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амрах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг. Төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, ятга, салхин хонх зэрэг олон янзын хөгжмийн зэмсгийг ашигладаг. Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяаар анагаах аргуудыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үзэж байна.

Уг арга хэмжээ тавдугаар сарын 27-ны бямба гарагт White Rock Center-т болно.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)