Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

ҮХНӨ оруулахтай холбогдуулан гишүүд дахин тойрогтоо ажиллана

ҮХНӨ оруулахтай холбогдуулан гишүүд дахин тойрогтоо ажиллана

УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн ээлжит чуулганаар ҮХНӨ оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойргуудад ажиллаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг дахин танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нэгтгэх юм.

Тодруулбал, Засгийн газраас боловсруулан өргөн барьсан хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт туссан байсан боловч олон нийтээс гишүүдийн тоотой заалт дэмжлэг авч чадаагүй хэмээн үзсэн. Ингэхдээ улс төрд суудалтай намууд зөвлөлдөж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлж сонгох тогтолцооны өөрчлөлтөд санал нэгдээд байгаа юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)