Бага ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна
Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 26-нд буюу энэ долоо хоногийн баасан гараг хүртэл хичээллээд зуны амралт нь эхлэх хуваарьтай байна.
4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.
Зуны амралтын дэлгэрэнгүй хуваарь:
- 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
- 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.