Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Иргэд ҮХӨ-ийг дэмжиж байгаа, эсэхийг ирэх даваа гарагт гишүүд намын бүлэгтээ танилцуулна

Иргэд ҮХӨ-ийг дэмжиж байгаа, эсэхийг ирэх даваа гарагт гишүүд намын бүлэгтээ танилцуулна

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал авч байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахын тулд гишүүд хоёр удаа тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж, саналыг нь сонсох юм.  

Тэгвэл ирэх 7 хоногийн даваа гаригт намын бүлгүүд хуралдаж, гишүүдээр дамжуулж ирсэн иргэдийн саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, гишүүд тойрогтоо ажилласан тайлангаа намын бүлэгтээ танилцуулах аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Парламентын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Ирэх 7 хоногийн нэгдэх өдөр гэхэд намын бүлгүүд хуралдана. Энэ үеэр парламентын гишүүд тойрогтоо ажилласан тайлангаа танилцуулна. Энд дүн мэдээ нэгтгэгдэнэ” гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)