Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Байгаль хамгаалагчдыг АНУ, Австрали, Канад зэрэг улсад бэлтгэнэ

Байгаль хамгаалагчдыг АНУ, Австрали, Канад зэрэг улсад бэлтгэнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дэ Нэйче Консерванси байгууллага /TNC/ -ын Газар, далай, ус хамгаалах асуудал хариуцсан захирал ноён Жэф Паришыг хүлээн авч уулзав.

АНУ, Австрали, Канад зэрэг улсуудад Англи хэлтэй байгаль хамгаалагч нарыг шат дараалан байгаль хамгааллын чиглэлд бэлтгэхээр болжээ.

Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь Монгол улсын урт хугацааны хөтөлбөр болох “Алсын хараа 2050”-д тусгагдсан Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг 2030 он гэхэд Улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэх зорилтуудыг биелүүлэхэд урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бий болгохоор зорьж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)