Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Баян-Өлгий аймагт утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгсэл борлуулахыг хориглолоо

Баян-Өлгий аймагт утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгсэл борлуулахыг хориглолоо

Аймгийн Засаг даргын орлогчийн А/205 дугаар захирамжаар утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн хоригложээ.

Иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд утаат болон электрон тамхи (сордог электрон тамхи) түүний дагалдах хэрэгслийг борлуулахыг хориглосон байна.

Холбогдох хууль тогтоомж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)