Цагтаа “цалгиагүй” байж, “цагаан нэгний” дүр эсгэмээргүй л...
Өчигдөр Сүхийн талбайд иргэд жагсаж байна. Өлсгөлөн зарлаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байгаа нь энэ гэнэ. Олон хүн л цуглаж. Органик тэмцэл үү үгүй юу гэдэг нь л харин анхаарал татам байна...
Иргэдийн жагсаалыг дэмжиж байна гэх нэрийдлээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл талбай дээр ирсэн харагдав. Эрх баригчдыг илтэд шүүмжилж байна. Эд чадахгүй байна аа гээд хулгайчаар нь “цоллож” байна. Олныг өгдөөж, овоохон хүнд ч сайшаагдаатах шиг болов. Хоржоонтой.
Хараад байхнээ УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ирэх парламентад суудал горилж байгаа нь илт. Сүүлийн үед хийж, хэлж байгаагаас нь л харагдаад байгаа. Нам хүртэл байгуулсан. Намын дарга болсон. Лайвуудыг ч чөлөө завгүй хийж, сошиалаар өөрийгөө битүүхэн сурталчлаад л байгаа. Олныг өөртөө татаж, овоохон оноо авчих гээд л мэрийгээд байгаа. Хаа сайгүй л харагдах. Хашгирч, тэмцэж, сургаж, сурталчилж, инээлгэж, элдэвлэж эсэн бусыг л хийх.
Оюунгэрэл ахайтан нэг зүйлийг ойлгомоор байгаа юм. Өнөөгийн завхралд өөрийнх нь хувь нэмэр ч бас их багын зэрэг бий гэдгийг. Оюунгэрэлтэн цагтаа УИХ-ын гишүүн явсан. Засгийн газрын сайд явсан. Тийн үедээ дорвитой ажил лав хийгээгүй. Тодорч, гялайгаагүй. Өнөөгийн бүсгүйчүүд шигээ жорлон мэтхэн ярьж явсаар л “жанхуурсан” шүү дээ. Ард түмэн ч мэдэж байгаа.
Гэтэл одоо унгасан хойноо хавчив гэгчээр нэг л их сайхан сайхан зүйлс ярьж, өөрийн үедээ шалиагүй хэрнээ өрөөлийг шүүмжлэн цэцэрхэж байх. Зүйд нийцэмгүй. Ичгүүртэй.
Эрх мэдлийн төлөө ил цагаан улайрч байгаа чинь таныг улам бүр л муухай харагдуулаад байна аа экс гишүүнтээн. Үүнийг л ойлго. С.Эрдэнэ мэт төөрөг рүү “гулгаад ороход” ч ойрхон л ухагдана. Сайн ээж, сайн гэргийн дүрээр олонтойгоо ойр явсан нь л танд өлзийтэй. Шинэ намаараа дамжуулан шинэ шинэ, шижигнэсэн залуусыг улс төрд бэлтгэн оруулах нь л хэтдээ нэмэртэй.
Тэрнээс Монголын улс төр танаар лав дутахгүй. Дутаж байсан үеийг нь дуугүй явсаар та элээсэн шүү дээ...
Sanuulga.mn