Тавдугаар сарын 15-наас Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчмын халуун усыг 12 хоног хязгаарлана
Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Тэгвэл тавдугаар сарын 15-27-ны хооронд 12 хоног дулааны шугамын засвар хийгдэх байршлын мэдээллийг “УБДС” ТӨХК цахим хуудсандаа нийтэлжээ.
Тодруулбал, 10абвгдеж, 1а, 3де магистраль шугамын засварын ажил эхэлж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх БӨҮР, Говь-2 ХК орчим, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19 дүгээр хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм байна.
Sanuulga.mn