Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ААН-үүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ААН-үүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аараа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзлаа

Ерөнхий сайд дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцсан юм. 

Мөн энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Монгол Улсад нийт 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 26% төрд, 74% хувийн хэвшилд ажиллаж байна.

       Төрийн албаны тухайд албан хаагчдын ялгаатай цалинг багасгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна. 2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан" хэмээн онцоллоо.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)