Орон нутгийн сэтгүүлчдийн V форум Хэнтий аймагт амжилттай болж өндөрлөлөө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 5 сарын 4-6-ны өдрүүдэд МСНЭ, МСНЭ-ийн Хэнтий аймгийн салбар зөвлөл, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран "Орон нутгийн сэтгүүлчдийн V форум"-ыг Чингис хотод амжилттай зохион байгууллаа.
Тус форум “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдвийн дор зохион байгуулагдаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн 19 байгууллагын 80 орчим сэтгүүлчид хамрагдлаа. Мөн Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн ажлын хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор эл форум зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм
Форумд оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, туршлага, тулгамдсан асуудлаа ярилцаж, Хэнтий аймгийн хөгжлийн бодлого, 100 жилийн ойгоо угтан хийж хэрэгжүүлэх ажил, Цахим сэтгүүлзүйн контент бэлтгэх, юунд анхаарах тухай болон Хэвлэл мэдээллийн маркетингийг сайжруулах боломж, Иргэдийн оролцоотой нутгийн хөгжил зэрэг сэдвээр илтгэл сонсож, илтгэгчдээс сонирхсон асуултаа асууж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумын төгсгөлд орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд зарим асуудлыг МСНЭ-ээр уламжлан төр засгийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх, Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидэд хандан зөвлөмж гаргахаар боллоо.
Sanuulga.mn