Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Пүрэвдорж: Гишүүдийн тоог нэмэх замаар "хулгайчдыг" УИХ-д суулгах гэж байна

Б.Пүрэвдорж: Гишүүдийн тоог нэмэх замаар "хулгайчдыг" УИХ-д суулгах гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн 21.1 дүгээр заалтад "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэж заасан байдаг. Уг заалтыг "Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно" гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан юм. Чуулганы хуралдаанд сөрөг хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сүүлийн гурван жилд МАН гурван удаа хийлээ. Хийх болгондоо өөрсдийн эрх мэдлийг нэмэх юм. 2022 онд ҮХӨ оруулахдаа "давхар дээл"-ийн тоог нэмсэн. Одоогийн өөрчлөлтөөр хулгайчдыг УИХ-д суулгах, үүнийгээ гишүүдийн тоог нэмэх замаар оруулах гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх болгондоо өөрсдөө давуу эрхтэй болоод байна. УИХ-ын гишүүд, ялангуяа МАН-ын гишүүд тойрогтоо ажиллахад асуудалтай байх болно. Тиймээс ҮХӨ оруулж байна. Ирэх даваа гаригаас гишүүд тойрогтоо ажиллана. Яагаад Үндсэн хуулийг өөрчилж байгаагаа тайлбарлана. Гэвч үүнийг гишүүд кнопоороо асуудал шийдэх учраас иргэдийн саналыг авсан болоод, 152-оосоо жаахан хассан болоод энэ асуудлаа шийдэх байх. Тиймээс ард түмэн минь гишүүдийг очиход тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоох хуулийг шаард. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олго гэж шаард. Цалин, тэтгэврээ нэмж байж, Үндсэн хуулийн өөрчлөлт хий гэж шаард. Ийм гуравхан шаардлага бариад, цаасан дээр бичээд суу. Болохгүй бол АН-ын гишүүд ингэж бичээд бэлдээд өг. Энэ шаардлагыг тавьж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулъя. Эд нараа зүгээр нэг зүлгэн дээр гэр бариулахгүй шүү" гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)