Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"ҮХНӨ-ийн төслийг ирэх сарын 10-ны дотор баталчих байх"

"ҮХНӨ-ийн төслийг ирэх сарын 10-ны дотор баталчих байх"

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2023.05.04/ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн асуудал чинь нэг л зүйлтэй. Үндсэн хуулийн 21.1 гэдэг заалт л бий. Тийм учраас маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар эхний хэлэлцүүлгийг хийх болов уу. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн Журмын тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед дундуур нь аливаа асуудал хэлэлцдэггүй. Тийм учраас эдийн засгийн 2024 оны төлөвлөгөө хэлэлцэнэ. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-ний  дотор батлах ёстой. Бусад асуудлыг Үндсэн хууль батлагдсанаас хойш хэлэлцэнэ. Цаг хугацааны хувьд зургадугаар сарын 5-10-нд Үндсэн хууль батлагдчих байх. Хэрэв маргааш хэлэлцвэл УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн тойрогтоо ажиллана. Иргэдийн саналыг авч, хэлэлцэнэ" гэсэн юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)