15-аас дээш жил ажилласан багшийн нэг хүүхдийг их сургуульд үнэгүй сургана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгасан. Мөн алслагдсан аймаг, сумдад багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажиллах хүчний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана. Одоогийн байдлаар 27 мянган хүн 15-аад дээш жил ажиллаж байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Боловсрол, шинжлэх ухааны сайд хувийн хэвшлийнхний саналыг хүлээж авч, хуулийн төсөлд тусгаж байсанд талархаж байна. Эмэгтэй гишүүд хувийн сургуулиудаа үзэн ядаж байгаад гайхаж байна. Хүүхдүүдээ аль сургуульд сургадаг юм болоо. Ковидын үед маш олон хувийн сургууль, цэцэрлэг хаагдсан. БНСУ-д хувийн сургууль байдаггүй гэж яриад байх юм.
Улаанбаатар хотод хот төлөвлөлт юу болсон билээ. Орон сууцны хотхонууд нэг ч сургууль, цэцэрлэггүй баригдаж байгаа. Хүртээмжгүй үед амьдралаас тасархай зүйл ярьдагаа болио. Гэрээс шууд гараат хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгчих боломжгүй байна. Ийм үед хувийн сургуулиуд ачааллаас үүрэлцэж байна.
Англи хэлийг зарим нь I ангиас заана , зарим нь III ангиас заана гэх. Багшийн хүртээмжийн асуудлыг яаж шийдэх вэ. Том, том хотхонуудад улсын сургуулийн бага анги нээж болохгүй юу. Хэдэн гудамж дамнаад зөөж явахаар?
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хувийн сургууль, төрийн өмчийн сургуультай холбоотой асуудал ажлын хэсэг дээр яригдсан. Хуулийн төсөлд хувийн сургуулийг ялгаварласан зүйл заалт байхгүй. Ер нь бол тантай санал нэг байна. Одоогоор 65 мянга орчим суралцагч 5000 орчим багш нар энэ салбарт ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиараа чөлөөт зах зээл, иргэний нийгэм байгуулна, өрсөлдөөнтэй байна гээд заачихсан учраас эндээс ухрахгүй. Ухрах ч ёсгүй. Боловсрол бол нэг талдаа их үнэтэй бүтээгдэхүүн. Нөгөө талдаа боловсрол сонголттой байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд иргэд хувийн сургууль байгуулж болно гэж заасан.
Та Солонгосын жишээ ярилаа, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй сургуулиудыг болиулсан. Түүнээс үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургууль нь бий. Манай энэ Боловсролын ерөнхий хуульд үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуульд хувьсах зардал олгохоор заасан. Монгол хүнийг нэг стандартаар, нэг бодлогоор бэлдэх ёстой. Эцэг, эхчүүдээс гардаг нэг шүүмж байдаг. Кембрижийн ч гэдэг юм уу, Япон, Финляндын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг ч үнэн юм уу. Яг энэхүү хөтөлбөрөөр сургалтаа зааж байгаа юу гэдгийг хэн хянаж байгаа юм гэдэг, үнэн.
Боловсролын ерөнхий хуульд хоёр чухал заалт орсон. Нэгдүгээрх нь, сургуулиуд тухайн хөтөлбөрөө олон улсын стандартаараа магадлан итгэмжлэлээ хийлгэж, яам болон эцэг, эхэд нь тайлагнадаг байх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн сургуулийн эрхийг ярина.
Тухайн сургуулийн ТУЗ-д эцэг, эхийн төлөөлөл заавал орно. Тэд тухайн сургуулийн сургалтын төлбөрийн зардалтай танилцаж, олон нийтэд мэдээлдэг байхаар зааж өгсөн.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Багш бэлтгэж байгаа УБИС-ийг дэмжих заалт байна уу. Ёс зүй сурч, сурч гараад иртэл өөр сургуульд сурсан нөхөр албан бусаар сертифкат аваад багшилбал яах вэ.
Англи хэл үндсэн хэл байна гэх. Баян-Өлгийд яах юм. Гадаад хэл нь монгол хэл байна гэх юм уу. Хэл дагаж сэтгэлгээ явдаг, хар багаасаа харьчиж байна. Монгол хүн биш болно.
Хуулийн төсөлд өмчтэй байж болно, ашгийн төлөө байж болно гэж юу яриад байгаа юм. Ерөнхий боловсролоор ашиг хийгээд байх нь зөв юм уу. Мөнгөө төлж байгаа нь хувийн сургуульдаа, мөнгөө төлж чадахгүй нь захын сургуульдаа ор гэж байгаа юм уу?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Өмчийн хэлбэртдээр Монгол Улс Үндсэн хуулиараа бүх төрлийн өмчийг зөвшөөрдөг ардчилсан улс. Хувийн өмч байна, төрийн өмч байна, төр, хувийн хамтарсан өмч ч байж болно. Олон улсын хөрөнгө оурулалттай ч сургууль байж болно гэсэн үг. Өмчийн хэлбэрийн хувьд ардчилсан зарчмынхаа хүрээнд хөрөнгө оруулалтын боломжийг татаж оруулж ирэх ёстой. Тэгж байж шийднэ.
Заавал төр үнэгүй сургана гэдэг зарчим байхад хувийн сургууль байх ямар хэрэгтэй юм бэ гэх. Төр дангаараа боловсролыг авч явдаг улсуудын татварыг та бүхэн хараарай. Финлянд, Герман 40-43 хувийн татвартай байгаа. Төр бүгдийг үүрч болно, тэгвэл татвараа л нэмэх хэрэгтэй болно доо. Эдгээр орнууд 40 орчим хувийн татвартай байгаа. Гэхдээ Монгол Улс суурь зарчмын хувьд ардчилсан улс учраас хувийн хэвшлийг хориглох боломжгүй.
Заавал ангил хэлийг үзэх ёстой юм уу гэх. Заавал орос хэл үзээд ирж болсон юм даа. Дэлхий нийтийн эдийн засгийн, харилцаны, шинжлэх ухааны бүх хэл англи хэл дээр явж байна. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Олон улсын том их, дээд сургуульд тэнцчихсэн байгаа хүүхдүүдээ бид бахархаад дэмжээд шуугиад байдаг хэрнээ яагаад тэнцэж байгааг бид харах ёстой. Тэд англи хэлтэй учраас тэнцээд байгаа. Тийм учраас англи хэл оруулж ирж байгаа юм. Бусад хэл үзэх нь нээлттэй шүү. Англи хэл үндсэн хэл гэж заасан нь төрийн бодлогоор дэмжинэ гэсэн санаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Үндсэн гадаад хэл гэж юу вэ. Туслах гадаад хэл гэж бас байх уу. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл нь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ гэв.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Заавал орос хэл сураад болж байсан даа. Дэлхий нийтийн эдийн засаг, шинжлэх ухаан, харилцаа холбоо англи хэл дээр явагддаг. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн талаар бахархаж ярьдаг мөртлөө. Учир шалтгааныг нь ярьдаггүй. Англи хэлтэй учир тэдгээр хүмүүс тэнцэж байна. Тийм учраас бид үндсэн хэлийг англи хэмээн зайлшгүй оруулж ирсэн. Бусад хэлийг судлах эрх нь нээлттэй шүү дээ" гэсэн хариултыг өглөө.
Sanuulga.mn