Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Х.Нямбаатар: Авлигатай тэмцэхийн тулд 2030 гэсэн шинэ стратеги боловсруулна

Х.Нямбаатар: Авлигатай тэмцэхийн тулд 2030 гэсэн шинэ стратеги боловсруулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байна. 

Тэрбээр, Өнөөдрийн Засгийн газрын хуралданаар Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигийн төсөөллийн индексийг бууруулахад ажлын хэсгээс ямар ажлууд хийж байгаа талаар мэдээлэл хийсэн. Авлигийн индексээр Монгол Улс өнгөрсөн жил 33 оноотойгоор 116 байрт жагссан. Авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд тухайн байгууллагаас зөвлөмж өгсөн. Үүнд

  • Байгалийн баялгийн хуваарилалтыг шийдэхдээ ил тод болгох
  • Төрийн албан хаагчид нийтийн ашиг сонирхолоос илүүтэй хувийн ашиг сонирхолоо чухалчилж ажиллах хандлагаа өөрчлөх
  • Бүх шатанд ил тод байдлыг нэвтрүүлэх
  • Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийг олон нийтэд тайлагнах.

Үүнтэй холбогдуулан бид Шүгэл үлээгчийн хуулийн төсөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Төрийн худалдан авалтын тухай хуулийн төсөл зэргийг УИХ-д өргөн барьсан.

Тус байгууллагаас өгч буй зөвлөмж, шалгуур үзүүлэлтүүдийг хангавал манай эдийн засаг эрүүлжих, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх боломжтой.

Цаашид энэ мэтчилэн ажиллахын тулд үндэсний 2030 гэсэн шинэ стратеги боловсруулна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа талаар Засгийн газарт тайлагнасан. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)