Д.Амарбаясгалан: Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь томоохон өөрчлөлтийг авчирна
Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд УИХ нэг танхимтай байж, гишүүдийн 76-г нь мажоритар, 76-г нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгоно гэж тусгасан гэж мэдээллээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улстай ижил гараанаас гарсан улсуудтай харьцуулахад хүн амын амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь томоохон өөрчлөлтийг авчирна. Сонгуулийн зардал хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг болгож чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос болж байна. Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. УИХ-ын гишүүн нь сайд хийхээр УИХ-ын үйл ажиллагаанд доголдол гарах, нөгөө талаар Засгийн газрыг УИХ хянахад доголдол үүссэн. Үүнээс улбаалж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь сэдэв болж яригдаж ирсэн. Тэгвэл ҮХЦ 2022 онд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнээр ажиллах нь нээлттэй, гагцхүү УИХ нь Засгийн газраа хянах үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэх ёстой. Олон улсын жишгийг харвал парламентын гишүүний тоо хэт цөөн байгаагаас болж байна гэж ҮХЦ тогтоолдоо тусгасан. Тиймээс энэхүү өөрчлөлтийг оруулж байна. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, УИХ-ын 54 дүгээр тогтоолд үндэслэн Засгийн газар ҮХНӨ-ийн төслийг өргөн барьсан гэдгийг тодотгон хэлье.
Судалгааны дүнг харахад иргэд ерөнхийдөө гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна. Харин 152 байх уу, өөр байх уу гэдэг дээр хоёр хуваагдсан байдалтай байгааг судалгааны дүн харуулж байна. Хэлэлцүүлэг эхэлбэл иргэдийн саналыг харж үзээд тоог нь хэд байхыг өөрчилж болно гэв.
Sanuulga.mn