Чихрийн шижингийн гурван төрлийн эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна
Чихрийн шижин өвчний үед хэрэглэх гурван төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.
Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн дөрвөн бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй юм.
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны гурван дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 эмийн сангаар "Новартис" компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна гэж ЭМДЕГ-аас мэдээлэв.
Sanuulga.mn