Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Тогтохсүрэн: Зургадугаар  сарын 20-ны дотор амжуулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа

Д.Тогтохсүрэн: Зургадугаар  сарын 20-ны дотор амжуулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газрын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон зарим оронд суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнгөрсөн 7 хоногийн тав дахь өдөр намуудад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, саналаа ирүүлэх хүсэлтийг Засгийн газраас өгсөн. Ингээд өнөөдөр намын бүлгээр хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Ерөнхийлөгчөөс хэд хэдэн улсын Элчин сайдыг эгүүлэн татах, 4 улсын Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д санал ирүүлсэн.

1. Канад улсад Э.Сарантогос

2. Япон улсад Б.Баярсайхан

3. БНСУ-д Б.Энхбат

4. Куба улсад Золжаргалыг Элчин сайдаар томилох санал ирүүлсэн. МАН-ын хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Зургадугаар  сарын 20-ны дотор амжуулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа. Үндсэн хуулийн журмын тухай хуулиар 30-35 хоногт багтаах боломж байгаа. ҮХНӨ-ийн асуудлыг шийдээд дараа нь Сонгуулийн хуулиа батлах ёстой. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)