Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг урд хөршид айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.
Б.Батцэцэг сайдын айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүд шинэчлэн томилогдсоны дараа Монгол Улсаас айлчилж буй төрийн өндөр албан тушаалтны айлчлал болж байна.
Айлчлалаар хоёр орны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцох аж.
Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д айлчлах бэлтгэлийг хангах хүрээнд урьдчилсан айлчлалыг хийж байгаа бололтой. Гадаадын харилцааны сайдын айлчлалаар Ерөнхий сайдын айлчлалын товыг эцэслэн тохирох хүлээлт бий.
Sanuulga.mn