"Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн хичээл болон биеийн тамирын хөтөлбөрт өөрчлөлт оруулна"
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг өнөөөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлүсүх “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.
Тус чуулганд Ерөнхийлөгчийн зөвлөх О.Мөнхсайханы тавьсан илтгэлээс онцлох ишлэлийг хүргэж байна.
-Монгол Улс өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шүтсэн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тиймээс ч жил ирэх тусам бүх төрлийн өвчин нэмэгдэж байна.
-Иргэдийн 7.3хан хувь нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл хүнс хэрэглэх нөхцөл боломжтой байна.
-Өвчин туссаны, санхүүгийн дарамтад орсны дараа эмчилдэг бодлогоо өөрчлөх цаг болсон.
-Хөрс, агаар, усны бохирдол дээр томоохон өөрчлөлт хийхгүй бол химийн бодис, элементүүд ундны ус, амьдарч байгаа орчинд маш их байна.
-Манай улс согтууруулах ундааны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Тиймээс татварын хатуу бодлого явуулах, нөлөөллийн ажил хийснээр 2026 оноос архины хэрэглээ буурна гэж үзэж байгаа. Хүн амын 6.2 хувь нь согтууруулах ундаанд донтох эмгэгтэй байна. Үүний гуравхан хувийг эмчлэх хүчин чадал, хүний нөөцтэй байна.
-Жилдээ нас барж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь архи, тамхины хэрэглээнээс болж байна.
-Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн хичээл болон биеийн тамирын хөтөлбөрт өөрчлөлт оруулна.
-Хоёр аймаг, нэг дүүргийн 6 настай 2000 хүүхдэд зүрх судас, эрхтэн системийн үзлэг хийхэд 12 хүүхэд яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай буюу амь нас нь аюулд орсон байсан бол 250 хүүхэд зүрх судасны эмчийн хяналтад байх шаардлагатай байна.
-Зургаан настай хүүхдүүдийг орон даяар зүрх судасны үзлэгт хамруулах, ерөнхий биеийн өсөлт хөгжилтийг нь тогтооно. Ингээд зургаан наснаас эхлээд иргэдийнхээ эрүүл мэндийн мэдээллийг бүртгэлтэй болгоно.
Эх сурвалж: Itoim.mn