Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Ганбат: 1072 хувьцаанд ногдол ашиг тараах эсэхийг Х сард хэлэлцэнэ

Б.Ганбат: 1072 хувьцаанд ногдол ашиг тараах эсэхийг Х сард хэлэлцэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаар 1072 хувьцаанд ногдол ашиг олгох эсэхийг хэлэлцэхийг аравдугаар сар хүртэл хойшлууллаа.

Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан билээ. Энэхүү ашгаа 1072 хувьцаатай 2.5 сая иргэндээ ногдол ашиг хэлбэрээр өгөх үү, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Баруун цанхийн нүүрс угаах үйлдвэр барих уу гэдгийг энэхүү хурлаар шийдэх байсан юм. Харин уг хэлэлцэх асуудлыг аравдугаар сар хүртэл хойшлуулж байгаа аж.

Энэ талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Ганбат "ЭТТ ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан. Компанийн хувьцааны 81 хувийг төр, 18.4 хувийг иргэд, 0.6 хувийг нь ААН эзэмшдэг. Онцгой дэглэм тогтоосон, ногдол ашиг тараах шаардлагатай байгаа энэ үед Эрдэнэс Монгол ХК-аас удирдамж чиглэл өгсөн.

Засгийн газрын онцгой дэглэмийн хугацааг дууссаны дараа ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэх чиглэл өгсөн. Онцгой дэглэмийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусна. Тэр үед ногдол ашгийн талаар авч хэлэлцэнэ гэж ТУЗ-өөр шийдвэрлэлээ" гэсэн юм.

Эх сурвалж: Itoim,mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)