Аутизм, даунтай, өвөрмөц сэтгэлгээтэй сурагчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэнэ
Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны "Анима" сургууль 30 жилийн ойтой золгож байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн онцгой төгсөгч, сурагчдын хамтарсан "Чин зүрхний анир" уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээр төлөвлөжээ.
Энэхүү үзэсгэлэнд аутизм, даун, саажилттай болон бодит бус өвөрмөц сэтгэлгээтэй суралцагчид бүтээлээ дэлгэх аж. Тэд бүтээлдээ амьдралын ялгаа бүхий нөхцөл байдалд ертөнцийг онцгой өнгөөр тольдож, чин зүрхээрээ тэмүүлж, орчлон хорвоогийн сайхныг өөрсдийн бодол сэтгэлээр мэдэрч, зүрхний чимээ, чин гүний сэтгэлийн үгсээ өнгө бүрд шингээсэн байна.
Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 29-нд 16:00 цагт Mongol Art Gallery-д болно.
Sanuulga.mn