Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт маргааш эхэлнэ

Түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт маргааш эхэлнэ

Дорнод аймгийн Алтанширээ суманд өдгөө Нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж буй. Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд эхэлнэ.

Монгол Улсад түүхий тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Норинко” групп шалгарсан. Тус группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг энэ сарын 10-нд гэрээнд гарын үсэг зурснаасаа эхлэн нефтийн хоолой татах Монгол Улсын бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж, зураг дизайн, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч ажиллажээ. Тэрбээр хоёр талын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)