Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Жавхлан: Тавдугаар сарын 1-н гэхэд "Гэрэгэ бонд"-ын 368 сая ам.долларыг бүрэн төлж дуусгах боломж бүрдсэн

Б.Жавхлан: Тавдугаар сарын 1-н гэхэд "Гэрэгэ бонд"-ын 368 сая ам.долларыг бүрэн төлж дуусгах боломж бүрдсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнгөрсөн онд буюу 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан гэж хэлж болохоор боллоо. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд "Чингис бонд"-ын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлсөн.

Удахгүй тавдугаар сарын 1 гэхэд "Гэрэгэ бонд"-ын 368 сая ам.долларыг бүрэн төлж дуусах боломж хангасныг өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар мэдээллээ. Нийтдээ 1 тэрбум 656 сая ам.долларын өрийн зохицуулалтыг энэ Засгийн газар хийж чадлаа.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)