Талбайн усан оргилуур ирэх сараас ажиллаж эхэлнэ
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур төвийн шугамд холбогдож, ус зөөхөө больсон талаар албаны хүмүүс мэдээлсэн. 2020 оны зунаас олон нийтэд нээлттэй болсон тус байгууламж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байв. Өртөг зардал өндөр хэдий ч төвийн шугамд холбогдоогүйгээс тохижилт үйлчилгээний газрынхан механик аргаар ус зөөж байсан нь саяхан. Тэгвэл энэ жилээс тус бүтээн байгуулалтад гар ажиллагаа огт шаардлагагүй болж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн жил усан оргилуур төвийн шугамд холбогдсон бөгөөд тохижилтын ажил бүрэн дуусчээ.
Ирэх сард тус усан оргилуур эхний ээлжид цагийн хуваарийн дагуу ажиллах эхлэх аж.
Эх сурвалж: News.mn