Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт баригдаж буй хатуу хучилттай замын эхний хэсэг 7 дугаар сард ашиглалтад орно
БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй замын ажилтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
Уг төсөл нь:
- Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих;
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих;
- Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих;
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах 5 ажлаас бүрдэх юм.
Тус ажлын 2022 оны гүйцэтгэл 75 хувьтай байгаа ба 2023 оны 7 дугаар сард Хатгал - Жанхай - Тойлогт чиглэлийн 2 км, Хатгал - Хүзүүвчийн шил - Ашихай чиглэлийн 5,5 км замыг ашиглалтад оруулна гэдгийг төслийн гүйцэтгэгч хэлэв. Үлдсэн хэсэг нь энэ онд багтаж ашиглалтад оруулах юм.