Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Төрөөс малчдад олгох урамшууллаас НДШ суутгах хууль 10 дугаар сараас хэрэгжинэ

Төрөөс малчдад олгох урамшууллаас НДШ суутгах хууль 10 дугаар сараас хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын гишүүд дараах мэдээллийг өглөө:

-Өнөөдөр УИХ маш чухал нэг хууль баталлаа. Энэ нь төрөөс олгож буй урамшууллаас малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцох тухай хууль юм. Энэ хууль олон талын ач холбогдолтой.  Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэд жилд 800 орчим мянган төгрөг төлдөг. НДШ төлснөөр бид өвдсөн, ажилгүй болсон, өндөр настай болоод үр шимийг нь хүртдэг. НДШ-ийг жилд маш цөөн удаа бэлэн мөнгөний орлоготой болдог малчид болон ногоочид төлж чадахгүй байгаа юм. Тэд цаашид бэлнээр НДШ төлөхгүйгээр, төрөөс авах урамшууллаасаа НДШ  төлнө.

Аравдугаар сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлнэ. Тэр хүртэл бид малчид, ногооочдод хуулиа танилцуулна. Төр хөдөө аж ахуйн салбарт нийт таван төрлийн урамшуулал олгодог. Сүүний, ноосны, махны, улаан буудайн урамшуулал олгодог юм. Үүнээс НДШ суутгаснаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт суулгах шаардлагагүй” гэв.

Таван малчин тутмын нэг нь л НДШ төлдөг байна. Өмнө нь НДШ-ээ нөхөн төлөх боломжийг хоёр удаа хууль гарган, иргэдэд олгосон юм. Манай улсад 305 мянган малчин бий. Тэд жилд хоёр удаа буюу хавар ноолуур самнах, намар идэш бэлтгэсний дараа л орлоготой болдог. Малчдын саналыг асуусны үндсэн дуур НДШ-ийг суутгана.      

Зарим иргэн энэ хуулийг шүүмжилж, малчдыг өөгшүүллээ, НДШ-ээ төлөөгүй иргэдийг  эрхлүүлээ хэмээн үздэг.  Харин энэ хууль залуу малчдыг урамшуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих давуу талтай гэж хууль санаачлагчид мэдээлэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)