Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Эрдэнэс Тавантолгой"-д БЭТ Ж.Ганбат дахин зургаан сар ажиллах нь

"Эрдэнэс Тавантолгой"-д БЭТ Ж.Ганбат дахин зургаан сар ажиллах нь

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцлээ.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь онцгой дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой"-д Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат дахин зургаан сар ажиллах юм. Ингэхдээ сар бүхний тайлангаа УИХ-д танилцуулж байх чиглэлийг өглөө. Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоож Ж.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ.

Тогтоолын төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг томилох хэрэгтэй. 

Мөн компанийн үйл ажиллагаанд олон улсад нэр хүндтэй аудитын компаниар аудит хийлгэх хэрэгтэй. Дараа дараагийн бүх ажлын үндэс нь энэ" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)