Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Эрдэнэ: Ганц намын хэт дарангуйлал, давралыг сөрөх цорын ганц хүчин нь АН

С.Эрдэнэ: Ганц намын хэт дарангуйлал, давралыг сөрөх цорын ганц хүчин нь АН

Өнөөдөр /2023.04.20/ улс төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн мэндэлсэн түүхэн өдөр С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

С.Эрдэнэ: Ганц намын хэт дарангуйлал, давралыг сөрөх цорын ганц хүчин нь АН. Тэр ч утгаараа АН-ын удирдлагын түвшин дэх үл ойлголцлыг арилгаж байна. Хуулийн хүрээнд цаашид нэгдмэл болж ажиллах шаардлага бидэнд үүссэн. Шинэ дарга Л.Гантөмөр ажлаа хүлээж аваад удаагүй байна. Энэ үйл явцыг би 100 хувь дэмжиж байна" гэлээ.

Л.Гантөмөр: Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй зүйл нь эв нэгдэл. Ханиад хүрээд би өнөөдөр масктай ирлээ. АН-ынхны үл ойлголцлыг бий болгосон хамгийн том нөлөөлөл корона байсан. Үүнийг сануулах гэж байгаа юм. АН дуртайдаа хэрэлдэж, зодолдоогүй. Хүмүүс уулзаж, ойлголцох боломж нь "ковид-19"-ийн цар тахлаас болсон. Бүх хурал, уулзалт онлайн болсон. Бид төдийгүй монголчууд эв эеийг хичээж явах зайлшгүй шаардлагатай. С.Зориг агсны мэндэлсэн өдөр тамга шилжин ирж байна. АН бүтэн боллоо. АН хүн хөөдөггүй, урьдаг. Гүүр нь болсон улстөрийн хүчин болно гэдгээ илэрхийлж байна" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)