С.Эрдэнэ "аварга" өвдөг шороодов
Одоогоос яг хоёр сарын өмнө С.Эрдэнэ "Л.Гантөмөр манай намыг төлөөлөхгүй. Бид эвлэрэхгүй” гэж хэлээд зогсож байв. Гэвч өнөөдөр /2023.04.20/ улс төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн мэндэлсэн түүхэн өдөр "бардам зангаа гээж", Л.Гантөмөртэй эвлэлдэн нэгдлээ.
Угаас С.Эрдэнийн намын даргаар өнөд суух гэсэн мөрөөдөл эцэс болсон. Намын гэрчилгээ Лу.Гантөмөр дээр гарчихсан. Тиймээс намын тамга хэдий С.Эрдэнэд байгаад ч нэмэргүй болсон гэсэн үг.
Одоо алсаа харах хэрэгтэй. Намаа шинэчилж, хүчтэй сөрөг хүчин байх зам руугаа анхаарал хандуулбал зохино. Тэр нь өлзийтэй. Тэр нь зөв.
Sanuulga,mn