Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Долоон аймгийн эмзэг бүлгийн малчдад тусална

Долоон аймгийн эмзэг бүлгийн малчдад тусална

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-аар дамжуулан зудын эрсдэлийг бууруулахад нэмэлт 900,000 ам.долларын тусламжийг үзүүлэхээр боллоо.

Тусламжийг эмзэг бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааны анхан шатны хэрэгцээг хангахад буюу малын тэжээл, мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулна. АНУ-ын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулахад нийт нэг сая ам.долларын тусламж үзүүллээ.

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Ричард Буанган: “Сүүлийн арав гаруй жилийн турш Монголд болоогүй зудын гамшгийг үзлээ. Энэ цаг үед Монголчуудтай хамт байж, тэднийг аж ахуйгаа хамгаалах, эргээд хөл дээрээ босоход нь туслахад бид бэлэн” гэжээ.

Нэн шаардлагатай байгаа малын нэмэлт тэжээл, мөнгөн дэмжлэгийг зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхөд үзүүлнэ.

АНУ-ын Засгийн газар нь АНУ-ын ОУХА-ийн үйл ажиллагаагаар дамжуулан Монголын эмзэг бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн үр нөлөөг даван туулах чадавхыг сайжруулахад анхаарч ажилласаар ирсэн. 2010 оноос хойш АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.долларыг олгосон гэж тус улсын ЭСЯ-наас мэдээлэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)