Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгэгдсэн тул 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ

С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгэгдсэн тул 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ

Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд, хэргийг гардан гүйцэтгэсэн гэх этгээдүүдэд ял оноосон билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулсан хэрэгт шалгагдсан Т.Чимэгээ, Б.Соднодаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгосноо өчигдөр мэдээллээ.

НПГ-аас "Эдгээр гурван хүн С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр шийдвэрээ гаргасан. Ийм шийдвэр гарсан тул дээд шатны прокурор дахин хянах шаардлагатай" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөх болгонд Э.Бат-Үүлийн нэр холбогдож, түүнийг захиалагч нь байх магадлалтай мэдээлэл гардаг. Э.Бат-Үүл өнөөдөр өөрийн сошиал хаягаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.

Тэрээр "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт, намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ! Би ингэх эрхтэй!!!" гэжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)