Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Амарбаясгалан: Хэн нэгнийг ажилгүй болгох нь "Шүүр" ажиллагааны зорилго биш

Д.Амарбаясгалан: Хэн нэгнийг ажилгүй болгох нь "Шүүр" ажиллагааны зорилго биш

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.19/ боллоо.

Хуралдааны дараа Засгийн газрын гишүүд олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

Энэ үеэр долоо хоног бүрийн лхагва гарагт "Шүүр" ажиллагааны явцын талаар мэдээлнэ гэсний дагуу, шинэчлэгдсэн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө.

Тэрбээр "Нийт 3000 гаруй байгууллагаас мэдээлэл ирэхээр байгаа. Одоогоор үүнээс 3340 нь мэдээллээ ирүүлсэн. 44.8 хувь нь гэсэн үг.

183 байгууллага огт зөрчилгүй гэж мэдээлэл ирүүлж.

Энэ хүрээнд, нийт ямар нэг зөрчилтэй нийт 4220 албан тушаалтан байна. Тэдний 187-г нь чөлөөлж, 27-д нь сахилгын арга хэмжээ авч, 172-ын зөрчлийг арилгуулсан байна. Үлдсэн 3834 албан тушаалтны асуудлыг хэрхэж буй тухайгаа ЗГХЭГ-т мэдээлээгүй байна. Цаг хугацаандаа ирүүлэх ёстой" гэлээ.

Үүний дээр нэмээд "Хэн нэгнийг ажилгүй, төрөлгүй болгох гэдэг "Шүүр" ажиллагааны зорилго биш. Төрийн албанд хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг илрүүлж буй үйл явдал юм шүү. Эдгээр мэдээллийг авч дуусаад, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд илэрч буй зөрчлийн хүрээнд хариуцлага тооцох ажил хийгдэнэ" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)