"Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн хэргийг шалгах ажил дуусч байгаа"
Нийслэлийн Ерөнхий Прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлтэй холбоотой хэргийн явцыг танилцуулав. Түүний гэрээс энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 6-ны шөнө Эрүүгийн цагдаагийн албаныхан 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг хураан авсан. Мөрдөн шалгах ажиллагааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамгийн эхний байдлаар хийсэн. Шалгалтын явцад авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй гэж үзээд АТГ-аас хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн. Шалгах ажиллагаа дуусах дөхөж байгааг НПГ-ын Хэрэг бүртгэх мөрдөх байцах ажиллагаанд хяналт тавих II дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдэгдлээ.
Sanuulga.mn