Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Бид өдөр бүр Хөгжлийн банкны гэх 8 цагийн "жүжиг" үзэх нь

Бид өдөр бүр Хөгжлийн банкны гэх 8 цагийн "жүжиг" үзэх нь

"Хөгжлийн банкны" гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж буй бөгөөд таван багц асуудлын шийдвэрийг танилцууллаа.  Энэ тухай даргалагч шүүгч Ж.Болдбаатар, 

  1. Хэргийн бодит байдлыг тогтоох болон цаг хугацааны шалгуур шинж байдлаар нь хэлэлцсэн. Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх шийдвэрийг гаргалаа. 
  2. Яллах дүгнэлтэд хоёр талын байр суурь байсан. Яллах дүгнэлтийг улсын яллагчийн санал болгосон хэмжээнд уншиж сонсох, нөгөөх нь яллах дүгнэлтийг бүтнээр нь уншуулах байр суурь бий. Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах саналыг боломжтой гэж үзсэн.
  3. Хэргийг тусгаарлах талаар хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Ч.Отгочулууны өмгөөлөгч Н.Ариунболд, шүүгдэгч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Я.Батцэцэгийн өмгөөлөгч Д.Түвшинбаяр нараас холбогдох хэргээ тусгаарлуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа. Холбогдох хэргээ тусгаарлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
  4. Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэх агуулгаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. 
  5. Бүх оролцогчоос шүүх хуралдаан үргэлжлэн явагдах цаг хугацаанд санал хэлсэн. Санал хүсэлтийг нь хүлээн авч байна. Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх шийдэлд хүрлээ" хэмээв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)