Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр БНЧУ-д жил бүр оюутан суралцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр БНЧУ-д жил бүр оюутан суралцуулна

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурав.

Тайлбар байхгүй.

Энэ хүрээнд жил бүр 60 хүртэл оюутныг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, БНЧУ-ын их, дээд сургуульд технолог, хөдөө аж ахуй, биотехнологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургах юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс болон  Австралийн Холбооны Улсын их, дээд сургуульд тэтгэлгийн эздийг суралцуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)